Багийн Засаг дарга нарт сургалт, мэдээлэл хийв.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 03. 08 цаг 53 минут

   Жил бүр аймийн ЗДТГ, Цэргийн щтабаас цэрэг татлагын өмнө сумдын багийн Засаг дарга нарт сургалт хийдэг уламжлалтай. Энэ удаагийн сургалтаар аймгийн Статистикийн хэлтсийн дарга Ж.Отгончулуун Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын үндсэн бэлтгэл ажил болох Хүн ам өрхийн мэдээллийн сангийн шинэчлэл, баяжилтын явц, Байшин орон сууцны тооллогот багийн Засаг дарга нарын үүрэг оролцооны талаар хичээл заав.

    Хичээлээр Хүн ам өрхийн мэдээллийн сангийн хувь хүний үзүүлэлтэд нэмэгдсэн үзүүлэлтийг хэрхэн нөхөх, ажил мэргэжлийн ангилалын код, эдийн засгийн үйл ажиллагааны бүх салбарын ангилалын кодыг хэрхэн хайж нэмэх, Хүн ам өрхийн мэдээллийн сангийн шинэ боломжууд түүний хэрэглээний талаар дэлгэрэнгүй тайлбарлав.

   Мөн ХАӨМС-ийн шинэчлэл баяжилтыг 97 багаар эрэмбэлж удаашралтай байгаа багийн Засаг дарга нарт үүрэг даалгавар өгөв. ХАӨМС-ийн мэдээлэл нь тухайн багийн Засаг даргын цаашлаад сумын Засаг даргын, аймгийн Засаг даргын үйл ажиллагааг үнэлэх томоохон хэмжүүр болдог.


Сэтгэгдэл бичих