Байшин, орон сууцны тооллого явагдаж байна.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 04. 11 цаг 03 минут

      Хүн ам орон сууцны 2020 оны улсын тооллогын хүрээнд Монгол улсын хэмжээнд орон сууцны фондоо тоолохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу төвийн бүсийн аймгууд, манай Төв аймагт 2019 оны 9-р сарын 24-өөс 10-р сарын 12-ы хооронд тооллого явагдаж байна. Иргэд та бүхэн тооллоготоо идэвхитэй хамрагдаарай.

Байшин, орон сууцны 2019 оны тооллого нь улс хоршооллын байгууллагаас 1960 онд хийгдсэн орон сууцны фондын тооллогоос хойш анх удаа зохион байгуулагдаж байгаагийн зэрэгцээ хаягийн зурагт суурилан газарзүйн мэдээллийн систем ашигласан, мэдээлэл цуглуулалтын шинэ арга ашигласан зэрэг онцлог талуудтай. Байшин, орон сууцны тооллогын үндсэн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа хүн амьдран суух зориулалттай бүх байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох, орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн сантай болоход оршино.


Сэтгэгдэл бичих