Иргэн та өөрийн болоод өрхийн мэдээллээ шалгаарай.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 22. 01 цаг 18 минут

Үндэсний статистикийн хорооноос 2020 оны Хүн ам орон сууцны тооллогын хүрээнд Хүн ам өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-г иргэн өөрийн мэдээллийг шалгаж, баталгаажуулах веб системийг http://registration.nso.mn хаягаар нээн ажиллуулж эхэллээ.

Энэхүү систем нь ДАН системд бүртгэлтэй хэрэглэгчид өөрсдийн өрхийн мэдээллийг бүрэн харах систем юм. Вэб систем нь ХАӨМС-тай шууд холбогдон ажилладаг. Вэбээр иргэн өөрийгөө шалгасан мэдээлэл нь баг хорооны түвшинд хөтөлж ашигладаг ХАӨМС-ийн "Тайлан, хүснэгт"-үүдэд тайлан хэлбэрээр БЗД нар, зохион байгуулагч нарт хүрэх юм. 


Сэтгэгдэл бичих