ХҮН АМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХ 2019 оны 3 дугаар улиралд

Нийтэлсэн: 2019 он 11 сар 15. 09 цаг 18 минут

Үндэсний статистикийн хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А-09/08 тоот хамтарсан тушаалаар батлагдсан "Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтийг тооцох шинэчилсэн аргачлал"-ыг 2019 оны 1 дүгээр сараас мөрдөж байна. Үүнтэй уялдуулан хөдөлмөрийн статистикийн үндсэн үзүүлэлтийн мэдээллийн гол эх үүсвэр болох Ажиллах хүчний судалгааг шинэ ойлголт тодорхойлолт, аргачлалын дагуу явуулж байна.

Ажиллах хүчний судалгааны 2019 оны 3 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд  15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байгаа бөгөөд ажиллах хүчний оролцооны түвшин 60.1 хувь байна. Ажиллах хүчний оролцооны түвшинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүд 67.4 хувь, эмэгтэйчүүд 53.5 хувь байна.  Хөдөлмөрийн нөөцөд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 54.2 хувь байна. Хүйсээр авч үзэхэд эрэгтэйчүүд 60.1 хувь, эмэгтэйчүүд 48.8 хувь байна.

Ажиллах хүчний 1.2 (90.1%) сая нь ажиллагчид, тэдгээрийн 10.9 (0.9%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид юм. Харин улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 850.9 (39.9%) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам, тэдгээрийн 51.3 (6.0%) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажилгүй хүний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүчинд багтлаа.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн үзүүлэлтийг 2019 оны 3 дугаар улирлын байдлаар авч үзэхэд, хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 14.2 хувь, ажилгүйдлийн түвшин 9.9 хувь байна. Харин ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин 13.3 хувь, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин 10.7 хувь байна.

Ажиллах хүчний судалгааны 2019 оны 3 дугаар улирлын дүнгээр аймгийн хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 43.1 мянга нь ажиллах хүч юм. Ажиллагчид 41.9 мянга, үүнээс цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч 0.2 мянга. Ажиллах хүчнээс гадуурх хүн ам 26.2 мянга, үүнээс боломжит ажиллах хүч 0.4 мянга, бусад ажиллах хүчнээс гадуурх хүн ам 25.8 мянга боллоо.

Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2019 оны 3 дугаар улиралд аймгийн хэмжээнд 62.2 хувь (улсын дундаж 60.1%) болж өмнөх улирлаас 10.7 пунктээр, өмнөх оны мөн үеэс 15.7 пунктээр тус бүр буурлаа.

Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2019 оны 3 дугаар улиралд 2.9 хувь (улсын дундаж 9.9%) болж, өмнөх улирлаас 0.1 пунктээр өсч, өмнөх оны мөн үеэс 1.0 пунктээр буурлаа.

АРГАЧЛАЛЫН ТАЙЛБАР:


Сэтгэгдэл бичих