Хамтарсан хяналт-шинжилгээ, үнэлгээний баг Төв аймагт ажиллаж байна.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 04. 05 цаг 17 минут

Төв аймагт Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны хамтарсан хяналт-шинжилгээ, үнэлгээний баг ажиллаж байна. Үндэсний статистикийн хорооны Дотоод аудит, мониторингийн хэлтсийн дарга Б.Саранчимэгээр ахлуулсан тус баг удирдамжийн дагуу  Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ суманд 11 дүгээр сарын 30-наас эхлэн ажилласан ба 12 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Статистикийн хэлтэс, БСУГ, Монгол туургатан театр, Музей, Номын сан, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, БТСГазар мөн сургууль, цэцэрлэг, хувийн хэвшлийн эмнэлэгээс түүвэрлэж ажиллана.

Хамтарсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын гол зорилго нь Монгол улсын “Статистикийн тухай”, “Зөрчлийн тухай” хуулиудын хэрэгжилтийг хангуулах, гарч болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, анхан шатнаас цуглуулж байгаа болон тооллого судалгааны анхдагч мэдээллийн чанарт тавих нэгжийн дотоод хяналтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэх, ингэснээр анхан шатны болон тооллого, судалгааны анхдагч мэдээллийн чанарыг улам сайжруулах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах, статистикийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудын чанарын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжлийн туслалцаа үзүүлэх, статистикийн улсын байцаагч нарын ажлын уялдааг хангах, статистикийн төв, орон нутгийн байгууллага болон албан ёсны статистикийн анхдагч мэдээллийг гаргадаг анхан шатны нэгжийн хамтын ажиллагаа, эргэх холбоог улам сайжруулах юм.

Хамтарсан баг Хяналт – шинжилгээ, үнэлгээний тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, ҮСХ-ы даргын зөвлөл, БСШУСЯ-ы сайдын зөвлөл, ЭМЯ-ы сайдын зөвлөлд тус тус танилцуулж, болзошгүй эрсдэл, зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээний төлөвлөгөө, нэгдсэн удирдамжийн орон нутагт хүргүүлнэ.


Сэтгэгдэл бичих
ТӨВ аймаг 2019 онд
МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭД (урьдчилсан гүйцэтгэл)
91 941
Төрсөн хүүхдийн тоо
1927
Нялхсын эндэгдэл
17
Бүртгэлтэй ажилгүйчүүд
374

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

1126
Малын тоо
4 979 161
Хэрэглээний үнийн ИНДЕКС
5,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

865
Дотоодын нийт бүтээгдэхүүн
594,3 тэрбум төгрөг (2018 он)