2019 оны жилийн эцсийн мал тооллогын талаар цахим сургалт хийв.

Нийтэлсэн: 2019 он 12 сар 04. 08 цаг 30 минут

Жилийн эцсийн мал тооллогыг “Статистикийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр тогтоолд “Улсын мал тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдөр явуулж, өмчийн бүх хэвшлийн, мал тэжээвэр амьтдыг тооллогод бүрэн хамруулан улсын хэмжээгээр нэг зэрэг газар дээр нь биечлэн тоолж байхаар тогтоосугай” гэж заасан байдаг. Мал тооллогыг явуулах тухай аймгийн Засаг даргын 2019.11.23-ны өдрийн 01/2115 тоот албан тоотыг сумдын Засаг дарга нарт хүргүүлэв.

Тооллогын бэлтгэл ажлын хүрээнд сумдын тооллогын комиссын гишүүдэд цахимаар сургалт хийв. Сургалтыг статистикийн хэлтсийн хөдөө аж ахуй хариуцсан ахлах мэргэжилтэн С.Батбаяр хийж 2019 оны тооллогын онцлог, маягтын өөрчлөлт, анхаарах зүйлсийн талаар хичээл заав.

 Энэ жилийн хувьд тооллогын маягт, заавар шинэчлэгдсэн. Үүнд:

  • Малын шилжилт хөдөлгөөний балансыг бусад үзүүлэлтүүдтэй уялдуулан сайжруулах, бодит байдалд нийцүүлэх зорилгоор “ шилжиж ирсэн, шилжүүлсэн малын тоог байршлаар бүртгэх хүснэгт”-ийг  шинээр нэмж өгсөн.
  • Тэжээвэр амьтад дээр сүргийн эргэлт, үүлдэр-омгийн мал дээр оны эхний малыг нэмж оруулсан
  • Сайжирсан үүлдэр, омог болон эрлийз малыг бүртгэхдээ кодыг 6 оронтой болгож ямар үүлдэр, омгоор сайжирсан эрлийз болсныг нь мэдэх боломжтой байхаар кодыг 6 оронтой шинэчилсэн.
  • ДНБ-ий тооцоонд ашиглах мэдээллийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор загас ан агнуур, байгалиас бэлтгэсэн самар, жимсний үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг нэмж тусгасан.

Өмнөх жилүүдийн нийтлэг дутагдлуудыг дахин гаргахгүй байх талаар сануулж амжилт хүсэв.

Сургалтын төгсгөлд хэлтсийн дарга Ж.Отгончулуун ХАОСТ-ын бэлтгэл ажлыг нягт нямбай, шуурхай хийх талаар даалгавар чиглэл өгөв.  


Сэтгэгдэл бичих
ТӨВ аймаг 2019 онд
МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭД (урьдчилсан гүйцэтгэл)
91 941
Төрсөн хүүхдийн тоо
1927
Нялхсын эндэгдэл
17
Бүртгэлтэй ажилгүйчүүд
374

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

1126
Малын тоо
4 979 161
Хэрэглээний үнийн ИНДЕКС
5,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

865
Дотоодын нийт бүтээгдэхүүн
594,3 тэрбум төгрөг (2018 он)