Ажиллагчдын дундаж цалин 2019 оны 3 дугаар улиралд

Нийтэлсэн: 2019 он 12 сар 16. 13 цаг 28 минут

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны 3 дугаар улиралд нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага(ААНБ)-ын 685.4 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.9 (4.6%) мянгаар, өмнөх улирлаас 47 (0.1%)-гоор өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 34.3 (5.3%) мянгаар, өмнөх улирлаас 9.4 (1.4%) мянгаар тус тус нэмэгджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 67.7 (9.9%) мянга нь 320000 төгрөг хүртэлх цалинтай, 93.1 (13.6%) мянга нь 320001-500000 төгрөгийн цалинтай, 209.7 (30.6%) мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай, 150.8 (22.0%) мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай, 41.6 (6.1%) мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай, 122.5 (17.9%) мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.
Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 320000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 0.3 мянгаар, 320001-500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.9 мянгаар, 500001- 700000 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 0.8 мянгаар, 900001-1300000 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.0 мянгаар, 1500001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 3.0 мянгаар нэмэгдсэн бол 700001-900000 төгрөгийн цалинтай ажиллагчид 0.2 мянгаар, 1300001-1500000 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 0.5 мянгаар буурчээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл, Баруун бүсэд 795.7 мянган төгрөг, Зүүн бүсэд 877.1 мянган төгрөг, Хангайн бүс болон Төвийн бүсэд 1.0 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 159.9-370.7 (13.7%-31.8%) мянган төгрөгөөр бага байна. Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 2019 оны 3 дугаар улирлын байдлаар 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 117.9 (10.1%) мянган төгрөгөөр их юм.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.7 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 747.9 мянган төгрөг байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын 104.4 (15.2%) мянга нь боловсролын салбарын, 84.8 (12.4%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын, 77.1 (11.2%) мянга нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын, 70.6 (10.3%) мянга боловсруулах үйлдвэрлэлийн салбарын, 47.6 (6.9%) мянга барилгын салбарын, 43.5 (6.4%) мянга нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 41.2 (6.0%) мянга нь уул, уурхай олборлолтын салбарын, 39.5 (5.8%) мянга нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарынх, 25.8 хувь нь бусад салбарынх эзэлжээ.

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 727.9 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 914.5 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.2 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.6 сая төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2019 оны 3 дугаар улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.4 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 655.3 мянган төгрөг буюу хамгийн бага байна. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны 3 дугаар улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 134.6 (13.0%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 5.2 (0.4%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 134.6 (13.0%) мянган төгрөгөөр өсөхөд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 293.8 (12.3%) мянган төгрөг, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх 203.2 (12.1%) мянган төгрөг, барилгын салбарынх 195.2 (19.2%) мянган төгрөг, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарынх 156.9 (17.5%) мянган төгрөг, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 149.4 (16.9%) мянган төгрөг, боловсролын салбарынх 148.4 (20.2%) мянган төгрөг, мэдээлэл, холбооны салбарынх 147.1 (14.3%) мянган төгрөг, хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх 145.7  (17.6%) мянган төгрөг, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 138.5 (12.6%) мянган төгрөг,  үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарынх 125.8 (15.2%) мянган төгрөг, санхүүгийн болон  даатгалын үйл ажиллагааны салбарынх 125.5 (9.8%) мянган төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын  салбарынх 118.5 (18.8%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг, хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын  сарын дундаж цалин 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 125.2-197.9 (9.7%-14.5%)  мянган төгрөгөөр их байна. Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх 859.3  мянган төгрөг, төрийн бус байгууллагад ажиллагчдынх 910.5 мянган төгрөг, төсөвт байгууллагад  ажиллагчдынх 922.8 мянган төгрөг, хоршоонд ажиллагчдынх 591.8 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 243.6-574.6 (26.4%-97.1%) мянган төгрөгөөр бага байна.

  

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 3 дугаар улирлын тайланд хамрагдсан 685.4 мянган ажиллагчдын медиан цалин 843.0 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны 3 дугаар улиралд 2010 оны 4 дүгээр улирлаас 3.0 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 59.0 хувиар нэмэгджээ.

Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2019 оны 3 дугаар улирлын байдлаар 812,0 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 354.3 мянган төгрөг буюу 30.3 хувиар бага юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 814.0 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 3.6 мянган төгрөгөөр бага буюу 810.4 мянган төгрөг боллоо.

Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 586.8 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 787.5 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 944.2 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 904.9 мянган төгрөг, 200 түүнээс дээш ажиллагчтайнх 833,9 мянган төгрөг боллоо.

Нэрлэсэн цалин нь хэрэглээний үнийн индексээр засварлагдаагүй, худалдан авах өөрчлөлтийг илэрхийлдэггүй бөгөөд татвар суутгал хасагдаагүй цалин, хөлс юм.
Нэрлэсэн цалингийн индекс нь тайлант болон суурь хугацаа (жил, улирлын)-ны нэрлэсэн цалин хөлсний хувиар илэрхийлсэн харьцаа байна.
Бодит цалин нь нэрлэсэн цалингийн хэрэглээний үнийн индексээр засварлагдсан, худалдан чадварын өөрчлөлтийг илэрхийлсэн үзүүлэлт юм.
Бодит цалингийн индексийг тооцохдоо нэрлэсэн цалингийн индексийг, тайлант оны хэрэглээний
үнийн индекст харьцуулж, 100-гаар үржүүлнэ.

 

Сэтгэгдэл бичих
ТӨВ аймаг 2019 онд
МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭД (урьдчилсан гүйцэтгэл)
91 941
Төрсөн хүүхдийн тоо
1927
Нялхсын эндэгдэл
17
Бүртгэлтэй ажилгүйчүүд
374

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

1126
Малын тоо
4 979 161
Хэрэглээний үнийн ИНДЕКС
5,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

865
Дотоодын нийт бүтээгдэхүүн
594,3 тэрбум төгрөг (2018 он)