2020 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогын шалгагч, тоологчийн сургалтыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2020 он 01 сар 09. 02 цаг 46 минут

Монгол улсын 11 дэх удаагийн Хүн ам орон сууцны улсын тооллого 2020 оны 1 дүгээр сарын 9-15-ны хооронд явагдана. Энэ удаагийн тооллого нь хосолмол хэлбэрээр буюу Хүн ам өрхийн мэдээллийн цахим санд суурилах ба нийт өрхийн 10 хувийг уламжлалт аргаар тоолох онцлогтой.

Манай аймагт нийт 111 тоологч, 29 шалгагч тооллогод ажиллах ба шалгагч, тоологчийн сургалтыг 1 дүгээр сарын 6-8-ны хооронд аймгийн Статистикийн хэлтсээс зохион байгуулав. Сургалтын арга хэмжээг аймгийн ЗДТГазрын дарга Б.Цэрэндаваа нээж  Статистикийн хэлтсийн дарга Ж.Отгончулуун удирдан явуулав. 

Сургалтаар тооллого явуулах хууль эрхзүйн үндэслэл, тоологч, шалгагчийн ажиллах зарчим, тооллогын онцлог, асуулгын хуудас нөхөх заавар зэрэг олон талын мэдлэг, мэдээлэл олгохоор зорьж ажиллаа. Сургалтын төгсгөлд нийт шалгагч, тоологч нараас шалгалт авч шалгалтын материалыг хамтран ярилцаж мэдлэгээ бататгав.


Сэтгэгдэл бичих