Хүн ам орон сууцны улсын тооллого орон даяар эхэллээ.

Нийтэлсэн: 2020 он 01 сар 09. 03 цаг 34 минут

Монгол улс түүхэндээ хүн амын тооллогыг 10 удаа тодруулбал, анх 1918 онд, удаах тооллогуудыг 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 болон 2010 онуудад явуулсны дотор сүүлийн 4 тооллогыг орон сууцны нөхцөлийн тооллоготой хамтатган зохион байгуулсан байдаг.

Хүн ам, тэдний амьдарч буй орон байрны талаар олон талт мэдээллийг цуглуулан авах,түүнийг нийгэм, эдийн засгийн төлөвлөлт,бодлого боловсруулахад өргөн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлдэг мэдээллийн үндсэн эх үүсвэр болдгоороо хүн ам, орон сууцны тооллого ихээхэн ач холбогдолтой.

Монгол улсын 11 дэх удаагийн Хүн ам орон сууцны улсын тооллого товын дагуу 2020 оны 1 дүгээр сарын 9-ны 00:00 цагт эхэллээ. Энэ удаагийн тооллого хосолмол хэлбэрээр явагдах ба уламжлалт аргаар тоолох тооллогыг 1 дүгээр сарын 9-15-ны хооронд санамсаргүй түүврээр сонгогдсон өрхүүдэд томилогдсон тоологч гэрт нь очиж тоолно. Түүвэрт сонгогдсон хамгийн өндөр настай иргэнээ хүндэтгэн сум орон нутгийн удирдлагууд тоологчтой хамт гэрт нь очиж тоолон тооллогыг ёслол төгөлдөр эхлүүлэх учиртай.

ИРГЭН ТА ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГОДОО ИДЭВХИТЭЙ ХАМРАГДААРАЙ.


Сэтгэгдэл бичих
ТӨВ аймаг 2019 онд
 Монгол улсад оршин суугаа хүн ам (урьдчилсан гүйцэтгэл)
91 941
Төрсөн хүүхдийн тоо
2 294
Бүртгүүлсэн шилжин ирэгчид
1 573
Бүртгүүлсэн шилжин явагчид
1 935
Нялхсын эндэгдэл
17
Бүртгэлтэй ажилгүйчүүд
374

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

1 126
Малын тоо
4 979 161
Хэрэглээний үнийн ИНДЕКС
5,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

865
Дотоодын нийт бүтээгдэхүүн
688,8 тэрбум төгрөг (урьдчилсан гүйцэтгэл)

 

2020 оны Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо