Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо.

Нийтэлсэн: 2020 он 02 сар 13. 08 цаг 41 минут

Монгол Улсын “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу 2020 оны Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоож 2020 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдүүлнө. Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшинг өмнөх онд мөрдөж ирсэн амьжиргааны доод түвшинтэй харьцуулахад Улаанбаатар хотод 12.1(5.6%) мянган төгрөг, Зүүн бүсэд 14.1(7.5%) мянган төгрөг, Баруун бүсэд 12.7 (6.7%) мянган төгрөг, Хангайн бүсэд 11.7 (6.0%) мянган төгрөг, Төвийн бүсэд 11.2 (6.0%) мянган төгрөгөөр тус бүр нэмэгдлээ. Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг.

 


Сэтгэгдэл бичих
ТӨВ аймаг 2019 онд
 Монгол улсад оршин суугаа хүн ам (урьдчилсан гүйцэтгэл)
91 941
Төрсөн хүүхдийн тоо
2 294
Бүртгүүлсэн шилжин ирэгчид
1 573
Бүртгүүлсэн шилжин явагчид
1 935
Нялхсын эндэгдэл
17
Бүртгэлтэй ажилгүйчүүд
374

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

1 126
Малын тоо
4 979 161
Хэрэглээний үнийн ИНДЕКС
5,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

865
Дотоодын нийт бүтээгдэхүүн
688,8 тэрбум төгрөг (урьдчилсан гүйцэтгэл)

 

2020 оны Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо