"АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД КОРОНАВИРУСЭЭС (KОВИД-19) УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХӨЛ ХОРИО ТОГТООХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЗҮҮЛСЭН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА"-г ҮСХ-оос зохион байгуулж байна.
Корона вирусийн (СoV-19) халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн 215 улсад тархаж, 3'743'654 хүн халдвар авч, 258'850 хүн нас барж, 1'248'705 хүн эдгэрээд байна. Корона вирусийн тархалт дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдалд олон сөрөг нөлөөг дагуулсаар байна. Тухайлбал, ААНБ-уудын үйл ажиллагаа доголдох, орлого буурах, ажилтнуудаа цомхтгох, хүн амын амьжиргааны төвшинд сөргөөр нөлөөлж, өрх, иргэдийн орлого буурах зэрэг нөлөөллүүд гарсаар байна.ҮСХ-оос иргэд, ААНБ-уудад үзүүлж буй Корона вирусийн нөлөөллийг судлах зорилгоор дараах судалгааг зохион байгуулж байна. Уг судалгааг зохион байгуулснаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад Корона вирусийн нөлөөгөөр бий болсон хүндрэл бэрхшээл, даван туулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тодорхойлохоос гадна Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр нөлөөг тодорхойлох юм. Иймд аж ахуй нэгжийн үйл ажиллагаа эрхлэгч та бүгд судалгаанд идэвхтэй оролцоно уу.
Судалгаанд хамрагдах линк:
https://covid19.1212.mn/
Сэтгэгдэл бичих