ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА 2020 оны 1 дүгээр улиралд

Нийтэлсэн: 2020 он 05 сар 20. 03 цаг 35 минут

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248.5 (19.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 133.6 (9.7%) мянган төгрөгөөр, мөн өрхийн сарын дундаж нийт зарлага 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 228.2 (17.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 120.5 (8.3%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2020 оны эхний улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 134.1 (12.6%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 74.6 (6.6%) мянган төгрөгөөр өсжээ.

Судалгааны 2020 оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлогын 91.6 хувийг мөнгөн орлого, 4.4 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 4.0 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлжээ.

Өрхийн сарын дундаж нийт орлогын бүтэцэд мөнгөн орлого аймгийн төв 94.4, сумын төв 87.0, хөдөө 78.0 хувийг; бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн аймгийн төв 4.1, сумын төв 5.3, хөдөө 3.0 хувийг; өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн аймгийн төв 1.5, сумын төв 7.7, хөдөө 19.0 хувийг тус бүр эзлэв.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд цалин хөлсний орлого 54.9 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 18.4 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.1 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 7.0 хувь, бусад орлого 10.6 хувийг тус тус эзэлжээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд цалин хөлсний орлого аймгийн төв 52.0, сумын төв 45.1, хөдөө 10.3 хувийг;  тэтгэвэр, тэтгэмжийн орлого аймгийн төв 18.6, сумын төв 19.2 хөдөө 16.4 хувийг; хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого аймгийн төв 2.7, сумын төв 11.0, хөдөө 47.1 хувийг; бусад орлого аймгийн төв 12.5, сумын төв 6.5, хөдөө 3.6 хувийг; хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого аймгийн төв 8.6, сумын төв 5.3, хөдөө 0.6 хувийг тус тус эзэлжээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2020 оны эхний улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны  мөн үеэс 235.3 (20.5%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 144.3 (23.4%) мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 38.2 (17.7%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2020 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 15.6 мянгаар, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 13.0 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 41.0 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 29.3 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 6.7 мянгаар буурсан бол 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 24.8 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 42.1 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 34.9 мянгаар нэмэгдлээ.

Улсын хэмжээнд 2020 оны эхний улирлын байдлаар сард 500.0 мянган төгрөг хүртэлх мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл, цалин хөлсний орлого 17.9 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 54.7 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 17.8 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 2.2 хувь, бусад орлого 7.4 хувийг эзэлжээ.
Мөн сард 1.6 сая төгрөгөөс дээш мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл, цалин хөлсний орлого 60.4 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 9.8 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 7.6 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 8.9 хувь, бусад орлого 13.3 хувийг тус тус эзлэв.
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2020 оны эхний улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114.0 (10.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 62.6 (5.3%) мянган төгрөгөөр өсжээ.

Өрхийн нийт зарлагыг өрхийн мөнгөн зарлага, өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнгүүдийн нийлбэрээр тодорхойлдог. Судалгааны 2020 оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж зарлагын 91.9 хувийг мөнгөн зарлага, 4.2 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 3.9 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний зарлага эзэлжээ.

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагыг бүтцээр нь авч үзвэл, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 67.9 хувь, хүнсний бүтээгдэхүүний зарлага 21.5 хувь, бусад зарлага 8.2 хувь, бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага 2.4 хувийг тус тус эзлэв. 

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагыг бүтцээр нь авч үзвэл, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага аймгийн төв 63.6, сумын төв 59.5 хөдөө 55.4 хувийг; хүнсний бүтээгдэхүүний зарлага аймгийн төв 21.5, сумын төв 18.0, хөдөө 10.6 хувийг; бусад зарлага аймгийн төв 7.7, сумын төв 8.8, хөдөө 10.1 хувийг; бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага аймгийн төв 2.0, сумын төв 1.8, хөдөө 4.2 хувийг тус тус эзэлжээ.

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт зарлагын бүтэцэд мөнгөн зарлага аймгийн төв 94.8, сумын төв 88.1, хөдөө 80.3 хувийг; бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн аймгийн төв 3.8, сумын төв 4.8, хөдөө 2.7 хувийг; өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн аймгийн төв 1.4, сумын төв 7.1, хөдөө 17.0 хувийг тус бүр эзэлжээ.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 215.0 (17.6%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 177.8 (22.3%) мянган төгрөг, хүнсний бүтээгдэхүүний зарлага 43.9 (16.5%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.  Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын 32.2 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 23.8 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, 11.9 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, 7.6 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал, 4.1 хувийг элсэн чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, амттан эзэлжээ.  Мөн хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын 11.5 хувийг бэлэн хувцас, гутал, 9.8 хувийг тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар, үйлчилгээ, 5.3 хувийг харилцаа холбооны үйлчилгээ, 4.9 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээ, 4.7 хувийг боловсролын үйлчилгээний зардал эзэлжээ. Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд 2020 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 300.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 2.7 мянгаар, 300.0-500.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 13.5 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 39.1 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 8.8 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 9.2 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн зарлагатай өрх 8.2 мянгаар буурсан бол 1.6-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 10.5 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн зарлагатай өрх 36.3 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 31.0 мянгаар нэмэгдлээ.

АРГАЧЛАЛЫН ТАЙЛБАР:

Өрх: Ганц бие болон нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг хэлнэ. Өрхийн гишүүд нь хоорондоо ураг төрлийн холбоотой, хамаатан садан, зарим гишүүд нь огт хамааралгүй, эсвэл эдгээрийн аль алинаас бүрдсэн байж болно.
Өрхийн мөнгөн орлого: Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого болон бусад орлогоос бүрдэнэ.
Өрхийн мөнгөн зарлага: Өрхийн хүнсний бүтээгдэхүүн, хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусдад өгсөн бэлэг, тусламж, бусад зарлага багтана.
Нэг өрхийн сарын дундаж орлого, зарлага: Өрхийн нийт орлого (зарлага)-ыг өрхийн мөнгөн орлого (зарлага) дээр өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнг нэмж тодорхойлно. Нэг өрхөд ногдох дундаж үзүүлэлтийг улирлын турш судалгаанд
хамрагдсан өрхүүдийн сарын дунджаар нийт өрхөд тархаан тооцож байна.


Сэтгэгдэл бичих
ТӨВ аймаг 2019 онд
 Монгол улсад оршин суугаа хүн ам 
92 409
Төрсөн хүүхдийн тоо
2 294
Бүртгүүлсэн шилжин ирэгчид
1 573
Бүртгүүлсэн шилжин явагчид
1 935
Нялхсын эндэгдэл
17
Бүртгэлтэй ажилгүйчүүд
374

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

1 126
Малын тоо
4 979 161
Хэрэглээний үнийн ИНДЕКС
5,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

865
Дотоодын нийт бүтээгдэхүүн
678,7 тэрбум төгрөг 

 

2020 оны Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо