ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН ТӨВ АЙМГИЙН ХУРААНГУЙ НЭГДСЭН ДҮН ГАРЛАА

Нийтэлсэн: 2020 он 08 сар 05. 09 цаг 40 минут

Төв аймгийн хүн ам 94 250, өрхийн тоо 27 043 болсныг тоолж гаргалаа. Хүн амын тоо 2010-2020 оны хооронд жилд дунджаар 1.1 хувиар өслөө. Жилийн дундаж өсөлт өмнөх тооллогоос 2.3 пунктээр нэмэгдлээ. 

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор Монгол Улсын харьяат суурин хүн амын 93.9 хувийг халхчууд эзэлж, өмнөх тооллогоос 1.3 пунктээр өслөө. Баядуудын нийт хүн амд эзлэх хувийн жин 1.4 хувь байгаа нь халхчуудын дараа орлоо. 

Арван тав, түүнээс дээш насны хүн амын 67.1 хувь нь шашин шүтдэг, 32.9 хувь нь шашин шүтдэггүй гэж тоологдлоо. Шашин шүтлэгтэй хүмүүсийн 94.1 хувь нь буддын,  3.5 хувь нь бөөгийн, 1.04 хувь нь христийн, 1.0 хувь нь исламын шашинтан юм.

 Аймгийн хүн амын суурьшлыг бүсээр ангилж үзэхэд нийт хүн амын 28.1 хувь нь төвийн бүс, 28.2 хувь нь баруун бүс, 14.0 хувь нь зүүн бүс, 29.7 хувь нь хойд бүсэд оршин сууж байна. Хүн амын нягтрал 2000 онд нэг квадрат километр нутаг дэвсгэрт 1.3 хүн ногдож байсан бол 2010 онд буурч 1.1 хүн, 2020 онд 1.2 болж өссөн нь хүн амын ердийн цэвэр өсөлтийн нөлөө юм. 

Төрснөөс хойших аймаг, нийслэл хоорондын шилжих хөдөлгөөнд оролцогч нийт суурин хүн амын 21.4 хувийг эзэлж байгаа нь өмнөх тооллоготой харьцуулахад 22.0 пунктээр буурлаа. Сүүлийн 5 жилийн шилжих хөдөлгөөнд оролцогчдын сөрөг урсгалын 83.0 хувийг Улаанбаатар эзэлж байхад, эерэг урсгалын 21.0-4.2 хувийг Увс, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Завхан, Архангай, Баянхонгор аймагт ногдлоо. Сүүлийн 1 жилийн шилжих хөдөлгөөнд оролцогчдын сөрөг урсгалын 96.0 хувийг Улаанбаатар эзэлж байхад, эерэг урсгалын 12.9-5.5 хувийг Увс, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Ховд, Архангай, Баян-Өлгий аймагт ногдлоо.

Арав, түүнээс дээш насны хүн амын 95.5 хувь нь ямар нэгэн боловсролын түвшин эзэмшжээ. Харин 15, түүнээс дээш насны хүн амын 98.5 хувь нь бичиг үсэг тайлагдсан байна. Боловсролын түвшин өмнөх тооллогын жилүүдээс харьцангуй өссөн ба бичиг үсэг мэддэггүй хүн амын түвшин буурчээ. Арав ба түүнээс дээш насны хүн амын дүнд бичиг үсэг мэддэггүй хүн амын эзлэх хувь буурлаа. Харин дийлэнх нь буюу 27.5 хувь нь суурь боловсролтой байна.

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор нийт өрхийн тоо 2010 оноос 9.5 хувиар өссөний дотор хотын өрх 23.9 хувиар, хөдөөгийн өрх 6.9 хувиар тус тус өслөө. Аймгийн хэмжээнд 27.0 мянган өрх тоологдсоноос 62.8 хувь нь ам бүлээрээ байгаа өрх, 17.8 хувь нь нийлмэл ам бүлтэй, 19.0 хувь нь ганц бие, 0.4 хувь нь холимог ам бүлтэй өрх юм.

Аймгийн хэмжээнд 3.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт суурин хүн амын 3.5 хувийг эзэлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1.9 мянга буюу 58.6 хувь нь эрэгтэй, 1.3 мянга буюу 41.4 хувь нь эмэгтэйчүүд юм.

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор зургаа ба түүнээс дээш насны нийт суурин хүн амын 86.6 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол 58.5 хувь нь интернэт хэрэглэгчид юм. Зургаа ба түүнээс дээш насны гар утас, интернэт хэрэглэгчдийн дүнд эзлэх хувь 2010 оноос харьцангуй өссөн ба гар утас хэрэглэгчид 17.7 пунктээр, интернэт хэрэглэгчид 42.1 пунктээр тус тус нэмэгдлээ.

Хөдөлмөрийн насны буюу арван тав, түүнээс дээш насны нийт хүн амын 60.4 хувь нь ажиллах хүчинд багтаж байгаа нь 2010 оноос 0.1 пунктээр өссөн бол ажиллах хүчнээс гадуурх хүн ам (39.6%) 0.1 пунктээр буурчээ. Ерөнхийд нь үзвэл ажиллах хүчний оролцооны түвшин өнгөрсөн тооллогын үеийнхээс өссөн, ялангуяа эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо өмнөх тооллогын үеийнхээс 0.3 пунктээр өслөө.  60 түүнээс дээш насны хүн амын 23.8 хувь ажиллах хүчинд хамрагдаж байгаа нь өмнөх тооллогын үеийнхээс тухайн насны хүн амын ажиллах хүчинд эзлэх хувь 10.4 пунктээр нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсан нь мал аж ахуй эрхлэгчид ихэнх нь юм. 

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын дүнгээр гадаадад оршин суугаа 1968 иргэн тоологдож 2010 оноос 48.0 хувиар өслөө. Гадаадад тоологдсон иргэдийн  44.4 хувь нь БНСУ, 10.5 хувь нь Япон, 6.3 хувь нь АНУ, 5.9 хувь нь Хятад, 5.7 хувь нь Швед, 5.0 хувь нь Чех, 4.9 хувь нь Турк, 17.3 хувь нь бусад улсад суугаагаар тоологдлоо. Тооллогоор гадаадад оршин суугаа хүмүүсийн  36.8 хувь нь хувиараа ажиллах, 26.5 хувь нь суралцах, 15.5 хувь нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, 11.6 хувь нь гэр бүлийн шалтгаанаар оршин суух зорилгоор явж байжээ. Дэлгэрэнгүй      1212


Сэтгэгдэл бичих
ТӨВ аймаг 2019 онд
 Монгол улсад оршин суугаа хүн ам (урьдчилсан гүйцэтгэл)
91 941
Төрсөн хүүхдийн тоо
2 294
Бүртгүүлсэн шилжин ирэгчид
1 573
Бүртгүүлсэн шилжин явагчид
1 935
Нялхсын эндэгдэл
17
Бүртгэлтэй ажилгүйчүүд
374

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

1 126
Малын тоо
4 979 161
Хэрэглээний үнийн ИНДЕКС
5,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

865
Дотоодын нийт бүтээгдэхүүн
678,7 тэрбум төгрөг 

 

2020 оны Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо