Ажиллагчдын дундаж цалин 2020 оны 2 дугаар улиралд

Нийтэлсэн: 2020 он 09 сар 23. 08 цаг 24 минут

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 44.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 676.4 мянган ажиллагчид хамрагдлаа. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 (5.0%) мянгаар, өмнөх улирлаас 1.8 (4.3%) мянгаар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 417 (0.1%)-гоор, өмнөх улирлаас 15.0 (2.3%) мянгаар тус тус өсжээ.

НДШ төлөлтийн тайланд хамрагдсан даатгуулагчид, эдийн засгийн үйл

ажиллагааны салбарын ангиллаар,дүнд эзлэх хувиар, 2020 оны 2-р улирлын байдлаар

ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин болон медиан цалин, улирлаар, мянган төгрөгөөр

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын 100.4 (14.8%) мянга нь боловсролын салбарын, 84.6 (12.5%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын, 76.4 (11.3%) мянга нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын, 69.2 (10.2%) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарын, 48.5 (7.2%) мянга нь барилгын салбарын, 43.3 (6.4%) мянга нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 39.3 (5.8%) мянга нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарын, 39.0 (5.8%) мянга нь уул, уурхай олборлолтын салбарын, 27.8 (4.1%) мянга нь cанхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын, 147.9 (21.9%) мянга нь бусад

 салбарынх байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 2 дугаар улирлын тайланд хамрагдсан 676.4 мянган ажиллагчдын медиан цалин 943.5 мянган төгрөг юм.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны 2 дугаар улирлын байдлаар 1261.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 100.1 (8.6%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 1.6 (0.1%) мянган төгрөгөөр нэмэгджээ. 
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2020 оны 2 дугаар улиралд 2015 оны 4 дүгээр улирлаас 1.5 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 15.8 хувиар нэмэгдлээ.

Бодит цалингийн индекс (2015.IV=100%), улирлаар, хувиар

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын 81.3 (12.0%) мянга нь 420000 төгрөг хүртэлх цалинтай, 143.1 (21.2%) мянга нь 420001-700000 төгрөгийн цалинтай, 185.0 (27.4%) мянга нь 700001-1100000 төгрөгийн цалинтай, 119.5 (17.7%) мянга нь 1100001-1500000 төгрөгийн цалинтай, 68.4 (10.1%) мянга нь 1500001-2000000 төгрөгийн цалинтай, 47.6 (7.0%) мянга нь 2000001-3000000 төгрөгийн цалинтай, 31.3 (4.6%) мянга нь 3000001 төгрөгөөс дээш цалинтай юм.

Ажиллагчид, цалин хөлсний бүлгээр, дүнд эзлэх хувиар, 2020 оны 2 дугаар улирлын байдлаар

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 799.7 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 50-99 ажиллагчтайнх 1.2 сая төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.3 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.8 сая төгрөг юм.

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН,

бүс, аймаг, нийслэлээр, хүйсээр, жил бүрийн 2 дугаар улирлын байдлаар

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзэхэд Баруун бүсэд 889.6 мянган төгрөг, Зүүн бүсэд 1.0 сая төгрөг, Хангайн болон Төвийн бүсэд 1.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 142.4-371.7 (11.3%-29.5%) мянган төгрөгөөр бага байна.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 1.6 сая төгрөг, хувьцаат компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.5 сая төгрөг, хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 67.5-309.3 (5.4%-24.5%) мянган төгрөгөөр их байна.

Харин төсөвт байгууллагад ажиллагчид болон төрийн бус байгууллагад ажиллагчдын дундаж цалин 1.0 сая төгрөг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын цалин 983.3 мянган төгрөг, хоршоонд ажиллагчдынх 650.9 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 171.3-610.4 (13.6%-48.4%) мянган төгрөгөөр бага байна.  Төсөвт байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 136.6 (14.3%) мянган төгрөгөөр нэмэгдлээ. Төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 65.1-204.0 (5.2%-14.9%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Байгууллагын хариуцлагын хэлбэр болон ажил мэргэжлийн ангиллаар авч үзвэл, төрийн өмчит үйлдвэрийн газрын менежерийн сарын дундаж цалин 1.9 сая төгрөг, хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн менежерийн цалин 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 45.3-500.0 (3.3%-36.4%) мянган төгрөгөөр их байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.9 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 765.3 мянган төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2020 оны 2 дугаар улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.5 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 725.9 мянган төгрөг буюу хамгийн бага юм

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН, бүс, аймаг, нийслэлээр,

аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр, 2020 оны 2 дугаар улирлын байдлаар

Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2020 оны 2 дугаар улирлын байдлаар 990,7 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 270.6 мянган төгрөг буюу 21.5 хувиар бага юм. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 974.9 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 29.4 мянган төгрөгөөр их буюу 1.0 сая төгрөг боллоо.

Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 662.1 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 946.9 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 1005.0 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1199.7 мянган төгрөг, 200 түүнээс дээш ажиллагчтайнх 1195,7 мянган төгрөг боллоо.

Ойлголт, тодорхойлолт:

Нэрлэсэн цалин нь хэрэглээний үнийн индексээр засварлагдаагүй, худалдан авах өөрчлөлтийг илэрхийлдэггүй бөгөөд татвар суутгал хасагдаагүй цалин, хөлс юм.
Нэрлэсэн цалингийн индекс нь тайлант болон суурь хугацаа (жил, улирлын)-ны нэрлэсэн цалин хөлсний хувиар илэрхийлсэн харьцаа байна.
Бодит цалин нь нэрлэсэн цалингийн хэрэглээний үнийн индексээр засварлагдсан, худалдан чадварын өөрчлөлтийг илэрхийлсэн үзүүлэлт юм.
Бодит цалингийн индексийг тооцохдоо нэрлэсэн цалингийн индексийг, тайлант оны хэрэглээний
үнийн индекст харьцуулж, 100-гаар үржүүлнэ.

 

 


Сэтгэгдэл бичих
ТӨВ аймаг 2019 онд
 Монгол улсад оршин суугаа хүн ам 
92 409
Төрсөн хүүхдийн тоо
2 294
Бүртгүүлсэн шилжин ирэгчид
1 573
Бүртгүүлсэн шилжин явагчид
1 935
Нялхсын эндэгдэл
17
Бүртгэлтэй ажилгүйчүүд
374

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

1 126
Малын тоо
4 979 161
Хэрэглээний үнийн ИНДЕКС
5,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

865
Дотоодын нийт бүтээгдэхүүн
678,7 тэрбум төгрөг 

 

2020 оны Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо