Аймгийн мал тооллогын комисс хуралдлаа.
Хурлын эхэнд Аймгийн ЗДТГ-ын дарга С.Магнайбаяр 2020 оны мал, тэжээвэр амьтад, хашаа худаг, тэжээлийн тооллогод хяналт тавьж, дэмжин туслах ажлын удирдамжийг танилцууллаа. Хяналтыг ажлын 4 хэсэг 4 чиглэлд гарч 12-р сарын 19-өөс 5 өдөр аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийг баримтлан хийнэ. Тооллогын явцад гарсан алдаа дутагдлыг газар дээр нь шийдвэрлэх, улсын хэмжээнд ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг сахин, хариуцлагыг өндөржүүлж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.
Статистикийн хэлтсийн дарга Ж.Отгончулуун аймгийн мал тооллогын комиссын гишүүдэд мэдээлэл хийж тооллогын товын хугацаанд сумдын мал тооллогын ажлын бэлтгэл зохион байгуулалт, ялангуяа бод малыг тооллогод бүрэн хамруулж байгаа эсэх, өрх нэг бүрийн малыг биечлэн тоолж бүртгэлжүүлэх, тавиул алдуул, отроор өөр аймаг сумын нутагт яваа малыг тооллогоос орхигдуулахгүй байх, тооллогын багийн ажлын хариуцлага зэрэгт хяналт тавин ажиллаж, холбогдох заавар зөвлөмжийг өгч, гарч буй алдаа дутагдлыг газар дээр нь арилгах арга хэмжээ авч ажиллах талаар заавар чиглэл өглөө.
Сэтгэгдэл бичих