2020 оны мал тооллогын урьдчилсан дүн

Нийтэлсэн: 2021 он 01 сар 13. 10 цаг 01 минут

Монгол Улсын ‘’Статистикийн тухай“ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын  тогтоолын дагуу “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-ыг 2020 оны 12 дугаар сарын 15-наас 31-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж явууллаа.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2020 оны жилийн эцэст аймгийн малын тоо 4 сая 887.5 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 91.6 мянган толгой буюу 1.2 хувиар буурлаа.  2020 онд малын тоо 2 төрөл дээр өмнөх оныхоос өслөө. Тэмээ 47 толгой буюу 1.3 хувиар, үхэр 8.2 мянган толгой буюу 2.3 хувиар тус тус өсөж харин адуу 6.7 мянган толгой буюу 1.8 хувиар, хонь 79.4 мянган толгой буюу 3.0 хувиар, ямаа 13.8 мянган толгой буюу 0.8  хувиар тус тус буурлаа. 16 сумын малын тоо өмнөх оноос 40495-641 толгойгоор буюу  16.9-0.3 хувиар тус бүр өсөж, харин 11 сумын мал тоо өмнөх оноос 58515-99 толгойгоор буюу 16.9-0.1  хувиар тус бүр буурлаа. Заамар, Батсүмбэр, Баянчандмань сумдын мал 5 төрөл дээр өслөө.

МАЛЫН ТООНЫ ЭРЭМБЭ ЗИНДАА, аймгаар, урьдчилсан дүнгээр
Төрөл Улсын ЭРЭМБЭ ЗИНДАА Аймаг Толгой
Тэмээ 14 Төв  3 626
Адуу 2 Төв  364 705
Үхэр 4 Төв  322 090
Хонь 3 Төв 2 540 339
Ямаа 8 Төв 1 656 760
Бүгд 3 Төв 4 887 520

2020 оны аймгийн мал тооллогын урьдчилсан дүн. МАЛЫН 5 ТӨРЛӨӨР МАЛЫН ТООНЫ ЭРЭМБЭ ЗИНДАА, сумаар

 


Сэтгэгдэл бичих
ТӨВ аймаг 2019 онд
 Монгол улсад оршин суугаа хүн ам 
92 409
Төрсөн хүүхдийн тоо
2 294
Бүртгүүлсэн шилжин ирэгчид
1 573
Бүртгүүлсэн шилжин явагчид
1 935
Нялхсын эндэгдэл
17
Бүртгэлтэй ажилгүйчүүд
374

Ажлын шинэ байранд ажилд орсон иргэн

1 126
Малын тоо
4 979 161
Хэрэглээний үнийн ИНДЕКС
5,1

Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо

865
Дотоодын нийт бүтээгдэхүүн
678,7 тэрбум төгрөг 

 

2020 оны Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ шалгах боломжтой боллоо